Сэтгэгдэл 0

БНХАУ-аас олон зуун сая ам.долларын цахилгаан эрчим хүчээ худалдан хэрэглэдэг Оюутолгойн дамжуулах сүлжээнд 2026.09.03-нд гэмтэл гарчээ. Гэмтлийн улмаас цахилгаан тасарч, 61 уурхайчин газрын гүнд гацсан асуудал гарсан байна. Тухайн өдрийн 18.10 цагт уурхайн цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орсон. Богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүссэн гэдэг тайлбарыг “Оюутолгой” ХХК-аас гаргасан байна. Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүр зогссон. Засварлахад олон цаг шаардсан бөгөөд өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу гаргажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.