Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Д.Баясгалан, А.Амундра, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар “Богд хан” төмөр зам төслөөс 900 сая ам.доллар унагаах гэж байжээ

2023/04/12

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нууцалсан гэрээнүүд ил болсноор “Тавантолгой төмөр зам”-ын дарга асан Н.Удаанжаргалыг “Богдхан” төмөр замын төсөл болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар хэрэгт татсан талаар АТГ-аас мэдээлсэн. Өдгөө Аргентинд бүгж байгаа гэх мэдээлэл байгаа. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг шоронд хоригдож байгаагаар үргэлжилж байна. Тэгвэл гэрээний гуравдагч тал болох “Бодь интернэшнл” компанийн Д.Баясгалан, А.Амундра нар сураг алдарлаа.

Яасан бэ гэхээр эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой төмөр зам” компани болон “Бодь интернэшнл” компанийн хооронд 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр маш нууц тамгатай “Богдхан төмөр замын туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ”-г байгуулсан байдаг. Гэрээний нийт дүн нь 734,619,823.67 буюу долоон зуун гучин дөрвөн сая зургаан зуун арван есөн мянга найман зуун хорин гурван ам.доллар 67 цент гэсэн үг. Энэ бол одоогийн ханшаар 2.6 орчим их наяд төгрөг юм.

Тус гэрээг байгуулсны маргааш буюу 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өөр нэг маш нууц тамгатай гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд “Богдхан төмөр зам төслийн суурь, бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ” юм. Энэ гэрээний дүн нь 670,243,235.71 ам.доллар. 2.4 их наяд төгрөг болно. Ингэхдээ тус мөнгийг Голомт банкны дансаар шилжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа нь бас анхаарал татна. Нийлбэр дүнгээрээ 1.4 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн үнэлгээтэй 170 км төмөр зам гээд төсөөл дөө.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд мэдээлэл хийх үеэрээ “Төмөр замуудын гэрээ бүгд ил болсон. Богдхан төмөр замын ажлыг зогсоосон байгаа. Нэгдүгээрт Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай харьцуулахад бүр илүү өндөр өртгөөр хийгдэж байгаа учраас шалгахын тулд аравдугаар сард зогсоосон байгаа” гэж мэдээлж байв.

Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэргэжлийн шинжээч томилж, шинээр эдийн засгийн тооцоолол хийж үзэхэд “Богд хан” төсөл 500 сая ам.доллар санхүүжилтээр хэрэгжих боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр зэхэж буй аж. 1.4 тэрбум ам.доллараар барихаар гэрээлж байсантай харьцуулж үзвэл даруй 900 сая ам.доллароор хямд өртөгөөр хийж болохоор гэж ойлгогдоно.

900 сая ам.долларыг 3500 төгрөгөөр бодож үзэхэд 3.2 их наяд төгрөгөөр бага зардал гарна. Ийм л гэрээг Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Д.Баясгалан, А.Амундра нар хийжээ гэсэн үг. Тэгвэл "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан энэ талаар "Богдхан төмөр зам төслийн гэрээ энэ жилийн дундуур байгуулагдсан. Бидэнд нүүрсээ 26 сая доллароор өгсөн нь үнэн. 26 сая долларын нүүрс аваад ажлаа явуулж байхад төр засгаас энэ төслийг зогсоох бичиг ирээгүй. Гэхдээ ажил нь царцчихсан. Хэрэв зогсоох гэж байгаа бол төр засаг шийдвэрээ гаргаад зарцуулсан тооцоогоо нийлээд явахад асуудалгүй” хэмээн тайлбар өгч байлаа.

Харин Богд хан төмөр замын төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдсон БЭТ Ж.Ганбат төсөл хэрэгжүүлэгч компанид 41.6 сая ам.доллар олгосон гэдгийг гэлчилж буй.

Ямар ч байсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн БЭТ Н.Мягмар өдгөөгөөс дөрвөн сарын өмнө хийсэн мэдээллийнхээ үеэр “Богдхан төмөр замын төсөл зогссон. Энэ бүтээн байгуулалт 1.4 тэрбум ам.доллар ажил болно гэсэн ТЭЗҮ батлагдсан. Энэ ажлын хүрээнд ЭТТ ХХК-иас 100 тэрбум төгрөг Тавантолгой төмөр зам ХХК-д шилжүүлсэн. Тавантолгой төмөр зам авсан мөнгөнийхөө 57 тэрбумыг ЭТТ ХХК-д буцаан шилжүүлсэн” гэж ярьсан байдаг.

Төслийн хувьд УБТЗ нийгэмлэгийн гол зам буюу Мандал өртөөнөөс салаалан Богд хан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй 170 км “Богд хан” төмөр зам барина гэж 2010 оноос ярьж эхэлсэн. Уг замаар дамжин өнгөрөх болон, импорт, экспортын ачааг тээвэрлэх бөгөөд нийслэл дундуур явж буй хуучин замыг хот, дүүргийн нийтийн тээвэрт ашиглах төсөөлөлтэй.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөл бүрийн үзэл баримтлал, хөтөлбөр, хэлэлцээрт дурдагдсаар 2022 оны дундуур бүтээн байгуулалтын ажлын гэрээ нь “маш нууц” дардастайгаар үзэглэгдсэн байдаг.

Холбоотой мэдээ

Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгах нь гал гарах аюултай
ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа
"Бүх цэргийн наадам'-ын цахим бүртгэл эхэллээ
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо
ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он