Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Эрдэнэс тавантолгой”-н БЭТ Ж.Ганбат өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм биш үү?!

2023/04/04

Хөгжлийн банкинд 100-гаад тэрбумын өртэй, “чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК нь “Эрдэнэс тавантолгой”-н 1.3 их наядын тендерт хууль зөрчиж шалгарсны ард хэн гээч улстөрч байгаа вэ? 

Нүүрсний хулгайг таслан зогсоох даалгавар өвөртлөн “Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-өөр томилогдсон Ж.Ганбат Хөгжлийн банкинд 100-гаад тэрбум төгрөгийн өртэй, “чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК-ийг 1.3 их наяд төгрөгийн тендерт ялагчаар шалгаруулжээ.

Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компаниас 2023.02.13-нд зарласан 1,294,944,126,620₮ /нэг их наяд хоёр зуун ерэн дөрвөн тэрбум есөн зуун дөчин дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун хорин төгрөг/-ийн төсөвтэй ЭТТХК/202302001 дугаартай тендер шалгаруулалтын 2-р багцад “Моннис майнинг” компанийг шалгаруулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, төрөөс маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл аваад түүнийгээ зориулалт бусаар ашигласан. Гэвч өрөө төлдөггүй, найдваргүй зээлдэгчид төрийн өмчит компани дахин ийм их хэмжээний тендер буюу Монгол Улсын бүтэн жилийн төсвийн 5 хувьтай тэнцүү хэмжээний өртөгтэй тендерийг өгч байгаа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өнөөгийн удирдлага буюу Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат авилга авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.  Эсвэл улсад олон тэрбумын өртэй, дээр нь их наядын тендерт ногоон гэрлээр ялдаг давуу эрхтэй “Моннис майнинг” хэн гээч улстөрчийн цүнхний компани вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ордоны хов сонсохнээ, Моннис майнинг ХХК-г тус тендерт шалгаруулах үүргийг Засгийн газрын томоохон албан тушаалтан өгсөн гэнэ.

Нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” компанид гаарсан хулгай буюу тендер сонгон шалгаруулалт, хөрс хуулалтын явцад улстөрчдийн халаас руу урсдаг олон их наяд төгрөгийн хулгай өнөөдөр ч үргэлжилж байгааг гэрчилнэ.

Улсын хар дансанд орсон “Моннис майнинг” ХХК-ийн Хөгжлийн банктай холбогдсон муу түүхийг сануулъя. Тус компани УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад буюу 2018 онд Хөгжлийн банкнаас “Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 107.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Харамсалтай нь, Хөгжлийн банкны асуудлаар хийгдсэн УИХ-ын нээлттэй сонсголд шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр, тус зээлээ зориулалтын бусаар ашигласан тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Моннис майнинг ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөс тусгай нөхцөлт хадгаламжид 15 тэрбум төгрөг хийж, мөн зээл зээлийн хүүгийн төлбөрт 2 тэрбум төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 0.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хөгжлийн банкны хулгайн эргэн тойронд хийсэн УИХ-ын нээлттэй сонсголын дүгнэлт гарч амжаагүй шахуу байхад, түүнээс хэд дахин том дүнтэй, хэдэн их наядаар хэмжигдэх тендерийн асуудал босож ирсэн нь энэ. Том даргад “такс”-аа өгчихвөл Хөгжлийн банкныхаа зээлийг Эрдэнэс тавантолгойн тендерээр буюу төрд өгөх өрөө төрийн өөрийнх нь мөнгөөр төлж болдог юм уу?

Та бүхэн www.tender.gov.mn сайт руу ороод ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ цэсэн дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН товчлуур дээр дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН КОД хэсэгт ЭТТХК/202302001 кодыг хийн ХАЙХ товчин дээр дарсанаар дээрх тендерийн үр дүнг харах боломжтой.

Дашрамд дурдахад, хэрэв та амьдралаа өөрчилдөг хүн болохыг хүсвэл Монгол дахь RTP өндөртэй, сонирхолтой, үнэ төлбөргүй автомат тоглоомын ертөнцөд чөлөөтэй шумбаарай - https://slotogate.com/slots/. Тоглогч бүр хүссэн үедээ үнэгүй онлайн слот тоглохын зэрэгцээ асар их jackpot хожих боломжтой. Тиймээс эргэлзэх хэрэггүй, өөрийнхөө уулын оргилд хүрээрэй.

Холбоотой мэдээ

Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгах нь гал гарах аюултай
ГССҮТ, Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа
"Бүх цэргийн наадам'-ын цахим бүртгэл эхэллээ
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо
ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он