Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Аргална даа” сайдын саналаар Улаанбаатарт түүхий нүүрс түлэх эрхийг нээжээ

2022/11/07
-Сайжруулсан түлшийг шинжлүүлэх асуудал ч мартагдав-

Нийслэл хотыг хар утаа бүрхэн хавар хүртэл үргэлжлэх хахир цаг эхэлж буй энэ үед Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ гэвэл та үнэмших үү. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлийн удирдлагын хүсэлтээр өөрчлөлт оруулсан байна. Өнгөрсөн зун Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор 62 дугаар тогтоолын гуравдугаарт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй” гэдэг заалт нэмсэн байна. (Тогтоолыг https://legalinfo.mn/mn/detail/15415?fbclid=IwAR0pzz3pTPR4cUujTsUzgojdUgYDo49P2HJEmhN5NVa2-SpDBvBDom9ZC2E энэ линкээр үзнэ үү). Товчхондоо, нам даралтын уурын зуухуудыг эрчим хүчний баяжуулсан нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Ингэснээр хотын хэмжээнд нам даралтын зуухуудад нүүрс хэрэглэх, тэдэнд худалдан борлуулах нь нээлттэй болжээ. Тэгвэл арваад хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний яамны саналаар “баяжуулсан нүүрс”-ийг “түүхий нүүрс” болгон өөрчлүүлэх санал оруулжээ. Уг шийдвэр нь хараахан албажиж хуулийн вэб сайтад нийтлэгдээгүй байгаа бололтой.

Ямартаа ч өнгөрсөн жилийн “Сайжруулсан түлш утаатай, утаагүй” гэсэн маргаан өнөө жил “Сайжруулсан түлшнийх үү, нүүрснийх үү” гэдэг хэлбэр лүү шилжихээр болсон байна. Монголчуудыг хорт хавдар биш, хүрэлцээгүй эмнэлэг нь биш харин энэ бүх зовлонгийн эх үүсвэр болсон хорт утаа нь хядаж байгаа юм. Тийм ч болохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2018 онд гарсан Засгийн газрын 62 дугаар тогтоолыг олон нийт талархан хүлээн авч байлаа. Уг тогтоолоор 2020 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станцаас бусад дулаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм. Улмаар сайжруулсан хорголжин түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн гэдгийг бүгдээрээ санаж байгаа байх.

Тэгвэл одоо түүхий нүүрс орж ирэх суваг нээгдсэн байна. Төрийн ганц олигтой санаачлагаас ийм байдлаар ухарч болох уу. Ажил авсан даруйдаа “Аргална даа” гэж ярьж явсан сайдын аргалж байгаа нь энэ үү. Ингэж болох уу, Б.Чойжилсүрэн сайд аа. Түүхий нүүрс оруулж ирэх байтугай одоо хэрэглэж байгаа сайжруулсан түлшийг ч сайтар шинжлэх ёстой гэж өнгөрсөн өвөл яриад байгаагүй бил үү. Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасанг Улаанбаатарын утаа их байна гэдэг шалтгаанаар дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргынх нь хамт чөлөөлж байлаа. Тэр үйл явдлын дундуур мөн л тухайн цагт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх мэдээлэл хийх үеэрээ “Энэ жил утааны хэмжээ нэмэгдсэн. Хэн ч харсан тодорхой байгаа. Ямар шалтгааны улмаас утааны хэмжээ нэмэгдсэн бэ гэдгийг тогтоохын тулд бид хамтдаа ажиллаж байна. Ихэнх иргэд сайжруулсан шахмал түлшний чанар муу байна гэж байгаа. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох албан ёсны бичиг баримт алга байна. Гадаад улс орон руу лабораторид өгч шинжлүүлэх талаар бодож л сууна” гэж ярьж байв. Үүнийг одоо санаж байгаа хүн байна уу.

Утааны асуудал ийм эмзэг байдаг юм. Эрчим хүчний сайд л солигдсон болохоос нам нь солигдоогүй байна. Засгийн газрын танхим нь ч хэвээрээ байж байна. Гэтэл Улаанбаатар хотод нам даралтын зуухнуудын хэрэгцээнд түүхий нүүрс оруулахыг Эрчим хүчний яам нь зөвлөөд сууж байгаа нь хэр зөв бэ. Төрийн ажлыг өөрийн амар хялбарт аль эсвэл эрх ашигт нийцүүлэн хийхийг хүсэгчдээсээ Засгийн газар салахгүй бол нэр хүнд нь ирэх хавар “уланд” байтугай “нүхэнд” орох байх шүү.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он