Сэтгэгдэл 0

Ютүбийн хамгийн олон дагагчтай, нэр алдартай инфлюнсерүүдийн нэг Mr.Beast буюу НоёнАраатан үнэнч менежментийн компанитайгаа хамтран ажиллах гэрээгээ цуцалж, хагцахаар шийдсэн байна. Өдгөө 25 настай, Ютүб сувагтаа 256 сая дагагчтай Жимми Дональдсон нь Найт Медия гэх менежментийн компани олон жилийн турш хамтран ажиллаж эхэлсэн боловч цаашид хувийн бизнесээ дангаар авч явах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан гэж Семафор мэдээллийн цахим хуудас уламжилжээ. НоёнАраатан буюу Жимми Дональдсон нь саяхан Араатны наадам нэртэй цувралын эрхээ Амазон компанитай байгуулснаар Холливуудад гараагаа хийн ихээхэн мөнгөний тохиролцоо байгуулсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр НоёнАраатан өнгөрсөн жил 600 гаруй сая долларын ашиг олсон гэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.