Сэтгэгдэл 0

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болов.
Тухайн чиглэлд 15,000 төгрөгөөр зорчих боломжтой бөгөөд ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.