Сэтгэгдэл 0

Тус улсын Засгийн газар дэлхийд алдартай, олон улсын мэдээллийн агентлаг Аль Жазийра телевизийг гэмт хэрэгтэн хэмээн буруутгаж, Катар улсад төвтэй тус агентлагийн сувгийг Израиль улсын хэмжээнд нэвтрүүлэх хаахаар зарлиг буулгалаа. Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяаху “Х” платформоор дамжуулан хийсэн мэдээлэлдээ “Миний тэргүүлдэг Засгийн газар санал нэгтэйгээр Аль Жазийра агентлагийн Израль дахь сувгийг хаахаар шийдвэрлэлээ” гэсэн байна. Ерөнхий сайдын Арабын ертөнцийг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Офир Гендельман дээрх шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлж эхэлнэ хэмээн мэдэгджээ. Угтаа Катарын Аль Жазийра мэдээллийн агентлаг нь олон улсад тэнцвэртэй, үнэн зөв мэдээлэл түгээдгээрээ нэр хүнд сайтай боловч Израиль, Палестинийн мөргөлдөөнд хэт нэг талыг баримталсан гэж Израилийн Мэдээлэл, харилцааны яамнаас тайлбарлажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.