Сэтгэгдэл 0

Иракийн Засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд ижил хүйстэн, транжендер хүмүүсийг олон жил шоронд хорих ялтай, чанад хатуу хууль баталлаа. Харин энэ үйлдэлд нь эгдүүцсэн хүнийн эрхийн байгууллагууд болон олон улсын дипломатууд байр сууриа илэрхийлж, хурцаар шүүмжилж байна. АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч Мэттью Миллер эл хууль хэрэгжиж эхэлснээр Иракийн нийгэм дэх аюулгүй байдалд заналхийлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дарангуйлахад ашиглагдаж болзошгүй гэж мэдэгджээ. Их Британийн гадаад хэргийн сайд Девид Камерон маш аюултай, сэтгэл түгшээсэн хууль батлагдлаа гэв.
Ижил хүйстэнтэйгээ явалдах нь Иракийн нийгэмд хэзээнээс цээртэй үзэгдэл бөгөөд төр засгийн зүгээс ЛГБТК+-ийн эсрэг компанит аян өрнүүлж байсан ч гэлээ энэ удаагийнх шиг гэмт хэрэгт тооцож, ийм хатуу ял оноох хууль баталсан түүхгүй. Шинэ хуулийг өнгөрсөн бямба гарагт тус улсад хүчин төгөлдөр хэрэгждэг биеэ үнэлэлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болгон баталсан бөгөөд хууль зөрчиж, ЛГБТК+ үзлийг дэлгэрүүлсэн, илтэд сурталчилсан хүмүүст 10-15 жил хорих ял оноохоор заажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.