Сэтгэгдэл 0

Хүн төрөлхтний хамгийн ихээр судалж буй Улаан нүдэн гараг дээр олон тооны дөрвөлжин хэрэм мэт дүрснээс бүтсэн байгалийн тогтоцыг эрдэмтэд Инкийн цайз гэж нэрлэдэг юм. Гэтэл түүний эргэн тойронд хэдэн зуун аварга “хар аалз” гарч ирснийг Европын сансрын агентлагийн эрдэмтэд саяхан тус гарагийн орбит дахь хиймэл дагуулаас илгээсэн зургийг шинжлэх явцдаа олж, илрүүлсэн байна. Ангараг гарагийн өмнөд туйлын ойролцоо орших уг өвөрмөц байгалийн тогтоцоос гэнэт олон тооны үет хөлтөн төрлийн амьтан гарч ирсэн бөгөөд зургийг нь харсан хэний ч дотор арзайж, нуруугаар хүйт даамаар аж. Гэхдээ энэ нь Ангараг гараг дээр амьдрал бий гэсэн үг биш гэдгийг ЕСА-ийн эрдэмтэд тайлбарлав. Мөн тэдгээр аварга хар алзнаас айх ч шаардлагагүй гэнэ. Учир нь, аалз мэт харагдах тэдгээр арзгар хар дүрс нь амьд биет биш. Харин Улаан нүдэн гараг дээр үзэгддэг улирлын чанартай байгалийн үзэгдэл юм байна. Бүр тодруулбал тэдгээр хар аалз нь Ангарагийн хөрснөөс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн хий гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.