Сэтгэгдэл 0

Иранд шинэлчлэийг уриалдаг өдөр тутмын “Shargh Daily” сонинд гарсан мэдээллээр өнгөрсөн жил Жина Маса Аминигийн үхлээс улбаалан өрнөсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжсэн гэх реппер Түмаж Салехийд тус улсын шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Дуучны өмгөөлөгч Амир Райсианы мэдээлснээр Иранийн Исфаханы хувьсгалт шүүхийн нэгдүгээр салбарын тэргүүн шүүгч дээрх хэргийг авч хэлэлцээд дэлхий дээрх ялзарсан хөдөлгөөнийг дэмжсэн нь буруутай үйлдэл мөн тул хуулийн дээд хэмжээгээр шийтгэхээр шийдвэрлэжээ. Лалын шашны чанга хатуу хууль үйлчилдэг Иран улсад лалын шашны ёс зүйг зөрчсөн хэн ч болов үхэх ялтай хэмээн үздэг юм. Шинэ үеийн залуусын дунд нэр алдар нь түгсэн 33 настай Түмаж Салехи нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөнийг дэмжин реп дуу зохион дуулсан учраас дээр шийтгэлийг оноосон байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.