Сэтгэгдэл 0

Олон сая үзэгчийн хамгийн дуртай “Сөрөг урвал”, “Солыг дуудсан нь дээр” зэрэг цувралд түргэн хоолны сүлжээгээр халхлан хар тамхины наймаа эрхэлдэг мафийн толгойлогч Гас Фрингийн дүрд тоглосон жүжигчин Жианкарло Эспозитог манай үзэгчид ч сайн мэднэ. Эмми наадамд хоёр ч удаа нэр дэвшиж, Холливуудын “А” зэрэглэлийн жүжигчин болсон тэрбээр саяхан өнгөрсөн амьдралынхаа гундуухан намтраас уудалжээ. Варьете сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь ажилгүй жүжигчин залуугийн ядруухан түүхүүдийг олж уншиж болох юм байна. Ямар ч орлогогүй байсан залуу Жианкарло Эспозито ар гэртээ амь насны даатгалын мөнгө олж өгөхийн тулд өөрийнхөө аллагыг төлөвлөж байсан гэж ярьжээ. Азаар Сөрөг урвал киноны Гас Фрингийн дүрийг авснаар амьдрал нь эрс сайжирснаар тэр хар бараан бодлоо орхисон гэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.