Сэтгэгдэл 0

Энэ дэлхийн хамгийн алдартай цагаан арьст реппер Эминем архинаас гараад удаж байгаа билээ. Өдгөө 51 настай тэрбээр Инстаграм дахь хувийн хуудсаараа дамжуулан архи амсалгүй 16 жил болж буйгаа зарласан байна. Ингэхдээ ямар нэгэн тайлбар бичлгүйгээр “Нэгдэл, зүтгэл, сэргэлт” гэсэн бичигтэй бахархлын тэмдгээ барьсан зургаа оруулсан нь дэлхий даяарх сонсогч фенүүдийнхээ бахархлыг төрүүлэв. Эминем буюу Маршал Маддерс нь 2008 оны дөрөвдүгээр сараас хойш архинаас гарсан байна. Түүний инстаграмд оруулсан “Би чамаар бахархаж байна” гэх архинаас гарах эмчилгээний төвөөс олгодог тэмдгээ алган дээрээ тавьсан зураг одоогийн байдлаар 932,615 хүн лайк дарж, хэдэн зуун мянган урмын үгсээр дүүрсэн сэтгэгдэл бичжээ. Эминем өмнө нь буюу 2020 оны дөрөвдүгээр сард архинаас гараад 12 жил болсноо сошиалаар тэмдэглэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.