Сэтгэгдэл 0

Монгол Улсын Засгийн газар гаргасан шийдвэрийн дагуу хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бохирдолд өртүүлэхгүй байх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйг нүүлгэх буюу шинэ хаягдлын аж ахуйн газрыг зааж шийдвэр гаргасны дагуу өнөөдөр Хаягдал хураах шинэ сангийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Цаашдаа 60 жил ашиглагдах шинэ сан нь шинэ технологиор байгуулагдах бөгөөд суурьшлын бүсээс хол учраас хүн амын эрүүл мэндэд учруулах хохиролгүй, цагаан тоосны дэгдэлтгүй болох юм.
Баатар үйлдвэр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн нийт уурхайчин хамт олондоо, мөн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар болон туслалцаа үзүүлж хүн амын эрүүл мэндийн төлөө хичээн зүтгэсэн бүх хүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам зүгээс талархал илэрхийлье.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.