Сэтгэгдэл 0
Зөвлөлтийн үед хөөргөсөн сансрын хөлөг дэлхийд уналаа

Зөвлөлт холбоот улсын үед Сугар гарагийг судлахаар хөөргөсөн “Космос 482” хөлөг бямба гарагт Энэтхэгийн далайн хаа нэгтээ унасан байна. Европын сансар судлалын агентлагийн Сансрын хог хаягдлын хэлтэс үүнийг илрүүлж, нийтийн суурьшлын бүсэд бус далайн хаа нэгтээ осолдох болохыг өнгөрсөн жил тогтоосон юм.
Тухайн үеийн ЗХУ 1972 онд Сугар гарагийг судлах зорилгоор “Космос 482” хөлгийг хөөргөж байжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн хөлөг хөөргөсөн. Гэвч тухайн үед тооцооллын алдаанаас болж хөлөг дэлхийн тойрог замаас гарч чадахгүй тэндээ гацсан юм. Титанаар хийгдсэн уг сансрын хөлөг нь 495 килограмм жин татдаг байжээ. Цаг хугацааны явцад хөлөг нь хэд, хэдэн хэсэг болон хуваагдаж ихэнх нь 1980-аад онд дэлхийд унасан юм. Харин үлдсэн хэсэг нь ийнхүү бямба гарагт дэлхийд унажээ. Одон орончдын анхаарлыг татсан зүйл нь дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ шатаж усталгүй тодорхой хэмжээнд бүрэн бүтэн дэлхийд унах магадалтай байсан тул АНУ болон Европын сансар судлалын агентлаг онцгойлон анхаарал хандуулсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.