Сэтгэгдэл 0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан гомдлуудыг 2026 оны аравдугаар сарын 23-нд хэлэлцэв.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар зарим шүүгдэгчийн хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй, мөн оролцогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.