Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо

1 цаг 9 минут
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхааралгүй, зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслийг нь өмсгөлгүй хурдан морь унуулснаас болж, ойчиж, чирэгдэн амиа алдсан хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн уяач Я.Цогбадрах өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон төр, засгийн шийдвэрийг зөрчсөнөөс ийм харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-нд уяач Я.Цогбадрах хурдан хээр азаргаа хөлслөхдөө “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS:6264-2018 стандарт”-ыг хангалгүй, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд унуулсан аж.

Ингэхдээ хоёр хөлийг нь олмоор даруулж мордуулсны улмаас хүүхэд мориноосоо унаж, чирэгдэн гавал, тархи нь хугарч гэмтэн амиа алджээ. Уг хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсгийн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд эл хэргийг хоёр дахь удаагаа хэлэлцээд уяач эрд нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял шийтгэсэн аж.

Мөн хохирогч хүүгийн хууль ёсны төлөөлөгч буюу ээжийнх нь сэтгэцэд учирсан хохиролд 195, оршуулга болон бусад зардалд 10.7 сая гаруй төгрөг Я.Цогбадрахаас гаргуулан олгохоор шийдвэрлэжээ. Уяач болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан ч ял, шийтгэлийг хэвээр нь үлдээж.

Түүний өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээж, сэтгэцэд учирсан хохиролд төлөх төлбөрийг 2024 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99 сая төгрөг гаргуулах өөрчлөлт оруулсан юм. Уг хэргийг анхан шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцээд уяачид нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 205 сая төгрөг гаргуулахаар болж байсан ч Дээд шүүх хэргийг буцааснаар ийнхүү дахин шийдвэрлэв.

Холбоотой мэдээ

Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Цас орж, цасан шуурга шуурна
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • Энхбаяр

    Морь унасан хүүхэд унаж л байдаг жирийн нэг хөдөөний хөх уяач энэ их төлбөрийг юугаар төлөх вэ энэ хууль журмаар бол морь уях ажилаа больсон нь дээр юм байна цаашид уяач үгүй болбол адуу их цөөрөх байхдаа монгол хүний адуу гэдэг амьтаныг дээдлэн хүндлэж харьцаж байгаа уламжлал цөөхөн хэдэн малчид л байгаа / хүний амь нас хамгаас үнэтэй / яалтай ч билээ хаана хаанаа л хэцүү юм уяачид бас хүний нялх үрийг амь нас аюулгүй байдлыг сайн хангаж өгөх хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх ааш зан догшин адуу уяхгүй байх гэх мэд олон зүйл дээр анхаармаар байгаа мориноос унасан хүүхэдийг монгол адуу тойрдог /харайдаг/ эрлийз адуу шууд гишигдэг үүнийг ч гэсэн бодолцох хэрэгтэй шүү

    [ 66.181.168.69 ]
    6 мин өмнө

Шинэ мэдээ

Их уншсан

Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он