Сэтгэгдэл 0

АНУ-ын Пенсильвани мужийн иргэн Лори, Жорж Шаппелл гэх манай гарагийн хамгийн өндөр настай сиамийн ихэр 62 насандаа нас баржээ. Гиннессийн дэлхийн амжилтын номд бүртгэлтэй сиамын ихэр нь дух хэсгээрээ нийлсэн, Жорж нь Лоригоо цаг ямагт тэргэн дээр түрж явдаг байсан юм. Ихрүүд энэ сарын 07-ны өдөр Пенсильвани мужийн их сургуулийн эмнэлгийн асаргаанд байхдаа нас барсан бөгөөд албаныхан тэдний үхлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Лори нь 50 нас хүрсэн өдрөө буюу 2011 онд Филадельфиа Инкуайрерт өгсөн ярилцлагадаа “Биднийг анх төрөхөд эмч нар 30 нас ч хүрэхгүй гэж байсан гэдэг” хэмээн ярьж байв. Харин Жоржийн тухайд трансжендер гэдгээ 2007 онд зарлаж байсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.