Сэтгэгдэл 0

Дэлхий дээрх хамгийн амжилттай яваа бизнесмений нэг Элон Маскын Тесла компани энэ оны наймдугаар сард хүний оролцоогүй робот такси үйлчилгээнд гаргахаар болсноо “Х”-ээр дамжуулан зарлалаа. Э.Маскын мэдэгдэлд Теслагийн хамгийн чухал үйлчилгээ болно гэж төлөвлөж буй такси “Роботакси” нэрээр гарах бололтой. Олон жилийн мөрөөдөл болсон энэ төслийг гүйцэтгэх таксинууд нь 11 жил ажиллах хүчин чадалтай, 1.6 сая км зам туулах тооцоотой, тус бүрдээ жилд 30,000 ам.долларын ашиг олно. Одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Тесла компани жолоочгүй таксины үйлчилгээгээ 2020 онд гаргана гэж мэдэгдсэн ч төсөл хойшилсоор өдийг хүрээд байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.