Сэтгэгдэл 0
Арабын нэгдсэн эмирт улс хиймэл бороогоор цаг уурын өөрчлөлттэй тэмцэж байна
Арабын нэгдсэн эмирт улсын хоёр хот хуурай уур амьсгал, өндөр температуртай тэмцэхийн тулд хиймэл бороо ашиглаж байна. Одоогоор Абу Даби, Дубай гэсэн хоёр хотод уг аргыг ашиглаж байна. Тус улс даяар хуурай уур амьсгалтай, жил маш бага хур тунадас унадаг, өдрийн дундаж температур цельсийн 40 хэмээр хүрдэг. Өнгөрсөн онд дээд тал нь 50 хэм хүртэл халжээ.
Тийм ч учраас чийглэг уур амьсгал бий болгохын тулд хиймэл бороо ашиглаж байна. Хиймэл бороог хиймлээр үүл үүсгэх замаар үүсгэдэг. Хиймлээр үүл үүсгэнэ гэдэг нь байгалийн процессоор үүсэх үүлийг механик аргаар бий болгодог гэсэн үг. Үүл тариалах системийг 2000-аад оноос нэвтрүүлж, улмаар эрдэмтдийн зөвлөгөөний дагуу хиймэл болоог бий болгодог байна. Зөвхөн 2023 онд л гэхэд үүл үүсгэх зорилгоор 311 удаагийн нислэг үйлдсэн нь 1000 орчим цаг ниссэн гэсэн үг юм. Тус улс стратегийн хөтөлбөртөө жилд унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Ойрын таван жилдээ жилд унах хур тунадасны хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: UNILAD
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.