Сэтгэгдэл 0
Тэрбумтан филантропист, оюун санааны удирдагч Ага Хан 88 насандаа таалал төгссөн талаар түүний сайн үйлсийн Ага Ханы хөгжлийн сүлжээнээс зарлалаа. Хунтайж Карим Ага Хан бол лалын шашныг үндэслэгч Зөнч Мухаммедийн шууд удам бөгөөд Исмайлитын урсгалын өв залгамжилсан 49 дэх имам байлаа. Тэрээр Португалын Лисабон хот дахь гэртээ гэр бүл, ойр дотны нөхөд, сайн үйлс дэлгэрүүлэгчдийн дунд амар тайвнаар амьсгал хураасан гэжээ.
Ага Хан нь Швейцарьт төрж, Францад амьдардаг Их Британийн иргэншилтэй ч Европ төдийгүй дэлхийн 15 сая исмайлитын урсгалын лал шашинтнуудын оюун санааны удирдагч гэдгээрээ нэр хүндтэй нэгэн байжээ. Тэрээр амьд ахуй цагтаа дэлхийн олон оронд хэдэн зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулж, соёлын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.