Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Колумбын Ерөнхийлөгч иргэдтэй нь хүндэтгэлтэй харьцахыг Д.Трампаас шаардав

2025/01/27
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт Колумбаас тус улсад нийлүүлдэг бүх төрийн бараанд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, ихээхэн хэмжээний тарифф тогтоож буйгаа мэдэгдлээ. Шалтгаан нь цагаач колумбуудыг нутагт нь хүргэж өгөхөөр очсон цэргийн тээврийн хоёр онгоцыг Колумбын эрх баригчид хүлээж авахаас татгалзсан юм. Хэдийгээр Ерөнхийлөгч Густаво Петро зүүнийг баримтлагч ч гэлээ АНУ-тай найрсаг харилцааны бодлого баримталж, АНУ-ын чухал холбоотон орон билээ. Энэ ч утгаараа Колумб улс нь АНУ-ын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулагчийн хамтрагч бөгөөд 2022 онд хоёр орны худалдаа, үйлчилгээний эргэлт 39 тэрбум ам.долларт хүрч байсан юм. Г.Педрогийн хувьд колумб цагаачдыг гэмт хэрэгтэн, хоригдол мэт үзэж, цэргийн онгоцоор бөөнөөр нь ачаалж, тээвэрлэсэнд ихэд эгдүүцэн энгийн иргэний тээврийн онгоцоор дахин ирүүлэхийг шаардсан байна.

“Би цагаачдыг тэнд нь үлдээ гэж шаардаж чадахгүй, гэвч манай иргэдийн нэр хүндийг бодож, хүн гэж үзэн зохих ёсны хүндэтгэлтэйгээр эх оронд нь буцаах ёстой” гэж Г.Педро Х дахь албан ёсны хаягаараа жиргэжээ. Д.Трамп ч гол холбоотныхоо дээрх үйлдлийг таагүй хүлээн авч кофе тэргүүтэй бүх төрлийн импортын бараанд 25%-ийн тарифф тогтоож, долоо хоногийн дараа дахин нэмж, 50%-д хүргэнэ гэж мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй Колумбын Засгийн газрын албаныханд хилийн хориг тавьж, томоохон санхүүгийн хориг арга хэмжээ авна гэв. Колубмын талаас ч зүгээр суулгүй АНУ-аас тус улсад нийлүүлэх бүх төрлийн бараанд 25%-ийн тарифф тогтоохоор боллоо хэмээн тус улсын Гадаад худалдааны яамнаас хариу мэдэгдэв. Блүүмберг агентлагийн мэдээлж буйгаар Бразилд тохиолдсон байгалийн гамшгийн улмаас АНУ-ыг зорьсон нийлүүлэлт багасаж, кофений үнэ хэдийн 40%-иар нэмэгдээд байхад Колумбтай үүсгэсэн энэ маргаан, өндөр тариффаас улбаалан дээрх үнэ дахин нэмэгдэнэ гэж мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Японы Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг СХД-т байгуулна
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он