Сэтгэгдэл 0
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп “Шинэ алтан үе”-ийг тунхаглалаа
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвшиж, 2024 оны арваннэгдүгээр сард ялалт байгуулснаар төрийн уламжлалын дагуу 2025 оны нэгдүгээр сарын 20-ны ням гарагт 13:00 цагт буюу манай цагаар 2025 оны нэгдүгээр сарын 21-ний 01:00 цагт дахин тангараг өргөж, 47 дахь Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авлаа.
Дональд Ж. Трамп Ерөнхийлөгчийн ажлаа авсан эхний өдөр маш олон төрлийн хууль, журам, бичиг баримтад гарын үсэг зурахаа амласан. Ойролцоогоор 200 гаруй бичиг баримтад гарын үсэг зурна гэж хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Мөн тэрбээр тангараг өргөх ёлол дээрээ АНУ-ыг дахин аугаа гүрэн болгох “Шинэ алтан үе” эхэлж буйг тунхаглаад “Америкийн балран доройтол” дууссаныг зарлажээ. Д.Трамп Ерөнхийлөгч болсноор АНУ-д тулгамдсан цагаачлалын асуудлыг нэг мөсөн цэгцэлж, гадаад дайнуудыг дуусгах, зогсоох, зуучлах тал дээр идэвхийлэн оролцохоо амласан.
Түүний тангараг өргөх ёслол нэг зүйлээрээ онцгойрсон нь цаг уурын нөхцөл байдлын улмаас Капитол ордоны өмнөх задгай талбайд бус Ротунда танхимд тангараг өргөсөн хоёр дахь хүн болсонд байлаа. Өмнө нь Рональд Рейган дотор орчинд тангараг өргөж байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.