Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Вьетнамаас Монголын говь хүртэлх 40,000 км-ийн аялал

2025/01/15
dupontregistry.com - Автомашины түүхэнд хамгийн цуутай домог болон үлдсэн Порш 911 загварын машины хүчин чадлыг Порш 911 Дакар машинаар дахин харуулж, энгийн спорт болон мэргэжлийн өндөр хүчин чадалтай машинуудын ид шидийг цардмал болон бартаат зам дээр дахин гайхууллаа. Тусгай зориулалтын супер машин эзэмшигч Вьетнам эр хэр баргийн хүн туулаад гарахааргүй хатуу ширүүн нутгуудаар аялж, гайхамшгийг үзүүлэв.

Тээврийн компанийн эзэн 54 настай Нгуен Хоанг Ан худалдаж аваад сар гаруйхан болж байсан Парш 911 Дакар загварын машинаараа Хо Ши Мин хотоос гарч Хятадаар дамжин Монголын Говь цөл хүрээд буцаад Вьетнамд хүрсэн 20,000 бээрийн замаар 75 хоног аялжээ. Хэдийгээр Вьетнамаас Говь цөл хүртэл ер бусын гэмээр хол ч гэлээ Зүүн өмнөд Азид хамгийн ойр элсэн манхан хөглөрсөн газар юм. Нгуен Хоанг Ан алс умардад орших говь цөлөөр бартаат замын спорт машинаа унаж давхих мөрөөдлөө хахир хүйтний улирал эхлэхээс өмнө амжуулахаар 2023 оны есдүгээр сард замд гарсан байна.

Дэлхий дээр ердөө 2,500 ширхэг үйлдвэрлэсэн мөнгөлөг металл өнгөтэй 911 Дакар загварын машинаа хамгийн бартаат замд тохируулан шинэчлэн сайжруулж, тоноглоод аяллаа хэд, хэдэн үе шаттай төлөвлөжээ. Эхний шат нь Лаосоор дамжин Хятадын хилд хүрэх. Дараагийн шат нь Хятадын Чинхайд орших үэсгэлэнтэй Чака давст нуурыг үзэх байв. Түүний дараагаар, Тэнгэр уулыг үзээд Монголын Говь цөлийг зорьжээ. Ийнхүү яваар Нгуен Хаонг Ан Монголын говьд ирж, Парш 911 Дакар машиныхаа хурд, хүчийг сорьсон байна.

Гэхдээ замдаа нэг бус удаа чулуу цохиж, зарим нэг эвдрэл гарсныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод засуулжээ. Харин тэндээс Вьетнам руу буцах аялал нь цасаар эхэлсэн байна. Гэртээ харих замын туршид сонирхолтой, сэтгэлд хоногшим адал явдалтай олонтаа учирч Нгуен Хоанг Ан, Парш 911 Дакар машин хоёулаа дайрсан газар бүрдээ танигдаж, тааралдсан хүмүүс машиных нь зургийг авч, бичлэг хийж, аян замаа баримтжуулсаар Хятадын олон нийтийн сүлжээнд алдаршаад амжжээ. Аагим халуунаас цастай өвлийн хүйт ортол, халуун орны дулаан уур амьсгалаас өргөн уудам цөл хүртэл хийсэн энэ амаргүй аяллыг ажралгүй туулсан нь бартаат замын Порш 911 Дакар машины хүчин чадал, туулах чадварыг батлан харуулсан аялал болжээ.

Холбоотой мэдээ

Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он