Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Холливуудын одод хэдэн арван сая долларын хохирол амслаа

2025/01/09
АНУ-ын Калифорнийн Лос Анжелос хотын эргэн тойронд гарсан хээрийн түймэр бараг унтраах боломжгүй болж, тус хотын захад хүрчээ. Дэлхий даяараа сайн мэдэх алдарт Холливууд бичгийг галаас хамгаалахын тулд аюулгүй газар руу зөөж эхэлсэн бол Оскарын нэр дэвшигчдийг тодруулах арга хэмжээг хойшлуулахад хүрчээ. Энэ хооронд нэр алдартай том оддын сая, сая долларын үнэтэй орд харш үнс нурам болтлоо шатаж, ихээхэн хохирол учруулаад байна. Тухайлбал, Холливуудын алдарт жүжигчин Бен Аффлек л гэхэд галын улмаас хамгийн их хохирол амсаад байна. Түүний Женнифер Лопезоос салсныхаа дараа худалдаж авсан Песифик Палайдес дахь харш 20 сая долларын үнэтэй байжээ. Зарим одод хэд хэдэн тансаг зэрэглэлийн харштай бөгөөд саяхан анх удаа Алтанбөмбөрцөг хүртсэн жүжигчин Деми Муур л гэхэд тав болон долоон сая долларын үнэтэй хоёр байшингаа галд алджээ.

Оскарын шагналт Жон Гүүдман - 15,000 акр буюу хөлбөмбөгийн таван талбайтай тэнцэх эдлэн газар түймрийн галд ганцхан минутийн дотор юу ч үгүй шатжээ. “Top Gun: Maverick” киногоороо бүр их алдаршсан Майлс Теллер болон түүний эхнэр Келей нарын 2023 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан мөрөөдлийн ордон нь шатаж, 7.5 сая доллар үнс нурам болж, юу ч үлдээгүй гэв. Америк бялуу киногоор алдаршсан Южин Левай жүжигчин мөн адил орох оронгүй боллоо хэмээн сошиал дахь албан ёсны хуудсаараа гашууджээ. Жүжигчн Билли Кристалын хувьд 1979 оноос хойш амьдарсан байшингаа алдсандаа тун их харамсаж буй гэв. Адам Бродти, Лейтон Мийстер нар ч долоон сая долларын харшнаас нь юу ч үлдээгүйд тун ихээр харамсаж байгаагаа илэрхийлжээ. “Аймшгийн кино” хэмээх инээдмийн киноны дүрээрээ алдартай Анна Фарисын хүлээсэн хохирол таван сая доллар. Хильтон сүлжээ зочид буудлын эрх охин Парис Хильтоны Малибугийн эрэг дэх тансаг харш ч бас байгалийн гамшигт өртжээ. Гэхдээ чухам хэдэн сая долларын хохирол амссаныг нь тодорхой мэдээлсэнгүй. Мөн Найзууд цувралын алдартан агсан Меттью Перригийн амьдарч байсан 8.5 сая долларын үнэтэй харш шатсан байна.

Галд үнэтэй үл хөдлөхөө алдсан оддын жагсаалт Сандра Лий, Рикки Лейк, Спенсер Пратт, Энтони Хопкинс, Жеймс Вүүдс, Марк Хамилл, Кмерон Матисон, Жейми Лий Куртис, Мариа Шривер гээд хэдэн арваараа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ОБЕГ: Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ жилийн улсын их баяр наадмаар 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгдлээ
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
АТҮТ-ийн бүх салбар нэгж энэ бямба гарагт ажиллана
Дундговь аймагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нд болно
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
ОБЕГ: Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ
Чингис хаан нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэгээр шалгарлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он