Сэтгэгдэл 0
Шинэ он солигдож, энэ жил хийх ажлуудаа төлөвлөсөн байх гэдэгт итгэлтэй байна. Их ажлын хажуугаар амарч зугаалан аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөх хэрэгтэй. Иймд Мельбурнын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрдэмтдийн гаргасан зөвлөгөөг та бүхэнд хүргэе! Энэ найман зөвлөгөөг дагаснаар та 2025 оныг аз жаргалтай өнгөрөөнө гэдэгт найдъя.
Нас ахихын хэрээр найз нөхдөө гэж бай л даа…
Нөхөрлөл бол бүх насныхны ашиг тусыг нь хүртдэг зүйл мөн боловч нас ахихын хэрээр аз жаргалтай амьдралын салшгүй нэгэн хэсэг болдог. Настай хүмүүс нийтэч амьдралаас хойш сууж, хайртай дотны хүмүүстээ цаг заваа зарцуулахыг илүүд үздэг нь судалгаагаар батлагдсан бөгөөд өмнөхөөсөө илүү нийтэч, нөхөрсөг, найзуудтайгаа уулзалдаж байх нь чухал болохыг эрдэмтэд сануулж байна. Нөхөрлөл гэдэг бол сайн дурын, үүрэг хариуцлага хүлээх шаардлагагүй харьцаа учир ар гэрийнхний чинь шийдэж чадахгүй зарим асуудлын гаргалгаа болж чаддагаараа онцлог давуу талтай аж.
Бусдын баяр баясалд таларх
Өрөвч сэтгэл жүнэн нөхөрлөлийн суурь гэдгийг хүн бүр мэддэг, мэдэрдэг. Өөрөөр хэлбэл зовлон нэгтнээ ойлгох сэтгэл гэж ойлгож болох энэ сэтгэл хөдлөлийн илрэл нь найз нөхдийн харилцааг ган бат бэхжүүлж өгдөг. Гэхдээ эсрэгээрээ биесээ эн тэнцүү чухалчлан үзэх сэтгэлийг ч бас тээж явах нь туйлын зөв гэнэ. Энэ талаарх ойлголтыг хүмүүс тэр бүр дурддаггүй ч өдөр тутмын амьдралд нь тохиолддог. Аз жаргалаа хуваалцах гэж болох энэ ойлголт нь бүх нийтийн сайхан харилцааны ул болж өгдөг. Тиймээс жаргалтай мөчүүдээ бусадтайгаа хуваалцаж, тэдний баяр баясгалантай амьдралд талархаж явах нь бас нэгэн аз жаргалын түлхүүр гэнэ.
Сайн дурын үйл бүтээ
Сэтгэл санаагаа сэргээж, өөрийгөө урамшуулахад чиглэсэн сайн үйлс гэдэг үгийг сонсоход улиг мэт боловч буян санах сэтгэлтэй байснаараа та дотоод мөн чанартаа илүү ихээр ойртоно. Жишээ нь, 2002 онд явуулсан судалгаагаар бусдын зовлонг нимгэлэх үйлсэд сайн дураараа оролцдог хүмүүсийн сэтгэлд тээглэсэн түүтгэр ч гэсэн арилж, дотор уужирч өөртөө итгэлтэй болж ирдэгийг тогтоожээ. Бусад судалгаанаас харахад тэнэмэл амьтантай таарвал гэртээ аваачиж тэжээх, гэртээ цэцэг, жимс тарих, арчлах зэрэг нь нас ахиж яваа хүмүүсийн хувьд сэтгэлийн амгаланг олж, аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрөөх сайн дурын үйл болдог байна.
Өвөг дээдэстэйгээ холбогд
Өнгөрсөн цаг өнөө үед тус нэмэр болох тохиолдол ч бий. Судалгаанаас үзэхэд өвөг дээдэстэйгээ холбогдох нь хүний сэтгэл санаанд харьцангуй сайнаар нөлөөлдөг байна. Хүнд хэцүү амьдралыг туулан гараад хангалуун, амар тайван амьдралд хүрсэн аав ээж, өвөө эмээ, өвөг дээдсийн гайхам түүхүүд хойч үеийнхэнд нь урам зориг хайрладаг. Өвөг дээдсийнхээ талаар мэдлэг сайтай хүмүүсийн сэтгэл санааны байдал, бие махбодын эрүүл мэнд нь ч бусадтай харьцуулахад хамаагүй сайн байдаг юм байна.
Жагсаалт гарга
Аз жаргалтай байсан мөчүүдээ эргэн санах нь хүний сэтгэл санааг өргөж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Иймийн тулд сэтгэл санаа өргөж, амар тайван бэлэглэх сайхан дурсамжуудаа жагсаан бичээрэй. Чухал шалгалтандаа тэнцсэн, хүүхэдтэй болсон гэх зэрэг амьдралд тохиох ховор сайхан үйл явдалын дурсамжуудаа жагсааж бичээд сэтгэл өвтгөсөн хүнд үед эргэн харж, хуучин сайхан цагтаа эргэн очиж, өөрийгөө тайтгаруулж байгаарай.
Хөгжилтэй, зугаатай зүйлс хийхийг эрмэлз
Чанга хөгжим тавиад салхинд үсээ намируулан хөдөөний замд давхих шиг сайхан зүйл бараг байхгүй гэхэд болно. Бүр харх хүртэл салхи татуулан давхихад дуртай байдаг гэнэ. Виржиниагийн Ричмондын их сургуулийн судлаачид лабораторид зассан багахан зам дээр туршилт хийж, үүнийг баталжээ. Хархнууд машин унах чадварт дор нь суралцаж, дахин дахин давхилдаж байв. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл хөгжилтэй, зугаатай зүйлс хийх нь хүний төдийгүй амьтдын сурах явцыг түргэсгэж, оюун ухааны хөгжлийг хурдасгадаг гэсэн үг юм байна. Тиймээс, 2025 онд илүү ухаалаг болохыг хүсвэл санаанд тань орж ирж болох бүхий л хөгжилтэй, зугаатай зүйлсийг хийж, туршиж байхыг эрдэмтэд зөвлөж байна.
Юу ч бүү хий, зүгээр л орш
Хэрэв та дээрх бүх зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн бол одоо нэг сонирхолтой зүйл хэлье. Судалгаагаар аз жаргалтай байхын тулд толгойгоо гашилгах нь үнэн хэрэгтээ хүний сэтгэл хөдлөлийг түгжиж орхидог уршигтайг харуулжээ. Судлаачдын явуулсан туршилтаар илүү их аз жаргал амсахыг хүсдэг хүмүүс яаж ч хичээгээд сэтгэл амарч чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл аз жаргалд шуналтсанаасаа болж, сэтгэлийн зовлонд унахад хүрдэг. Тийм болохоор хааяадаа юу ч бодохгүй, хийхгүй, зүгээр л оршиж байх нь өөрөө аз жаргал гэнэ.
Каффейнийн хэрэглээгээ багасга
Өвлийн хүйтэн, бараан өдрүүдэд аяга кофе уух нь сэтгэл сэргээдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ каффейн нь хүний цусанд орохоороо биднийг ядраадаг аденозинтой тэмцэлдэж эхэлснээр заримдаа сэтгэл хэт түгших шиг болдог. Каффейнийн өөр ашиг тусаас дурдахад хорт хавдар тусах, зүрх судасны өвчлөл болон хоёрдугаар зэргийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулж, махбодын үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл гутралд орохоос хамгаалдаг. Хэдий тийм ч гэлээ цагаа олж каффейн уухыг эрдэмтэд анхааруулж байна. Жишээ нь, унтахаасаа найман цаг 48 минутийн өмнө кофе ууж дадах юм бол бөх нойрсож чаддаг гэнэ. Тиймээс, кофений хэрэглээгээ бага зэрэг танах нь энэ 2025 оныг илүү аз жаргалтай болгох нэгэн түлхүүр юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.