Сэтгэгдэл 0
Д.Трамп В.Путинтай утсаар ярьж, Украинийн дайныг даамжруулахгүй байхыг анхааруулав
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдоод байгаа Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан талаар Вашингтон Пост мэдээллээ. Тэд Европ дахин энх тайван тогтоох талаар зөвлөлдсөн гэнэ. Энэ үеэр Д.Трамп олон улсын аюулгүй байдал, амар амгаланг бий болгохын тулд Украинийн дайныг дамжууралхгүй байхыг В.Путинд анхааруулжээ.
Утасны ярианы үеэр Д.Трамп ОХУ-ын эзэлсэн Украинийн газар нутгийн асуудлыг хөндсөн ч хоёр тал чухам ямар байр суурь илэрхийлсэн нь тодорхойгүй үлдлээ. Гэхдээ Д.Трамп АНУ-ын зэвсэгт хүчний томоохон нэгж Европт байрлаж буйг В.Путинд сануулсан гэнэ.
АНУ-ын дээгүүр албан тушаал хашиж байсан хүмүүс Д.Трамп дайныг улам даамжруулахгүй байхыг анхааруулсан нь Европт зөрчилдөөнд оролцож, ОХУ-тай маргаан үүсгэх сонирхолгүйг харууллаа хэмээн тайлбарлажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.