Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Д.Трамп гуравдугаар анги, К.Харрис долоодугаар ангийн хүүхдийн хэмжээнд ярьдаг

2024/11/06
АНУ-д өнөөдөр болж байгаа тус улсын ээлжит Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн гол өрсөлдөгч Дональд Трамп, Камала Харрис нарын талаарх тун сонирхолтой мэдээлэл гарчээ. Товчоор Д.Трамп найман настай хүүхдийн хэмжээнд ярих чадвартай бол К.Харрис түүнээс хавь илүү чадвартай болохыг судалгаагаар тогтоосон байна.

Тэдний ярианы чадамжийг шинжлэхдээ өнгөрсөн есдүгээр сарын 11-нд АВС Ньюс телевизээр шууд дамжуулсан нэр дэвшигчдийн мэтгэлцээнд суурилж, судалгаа хийсэн байна. Ингэхдээ судлаачид тэдний өгүүлбэрийн дундаж урт, цогц үгсийн тоо, хэчнээн нэр үг, үйл үг, тэмдэг нэр, тусагдахуун ашигласныг тоолж, аливаа бичвэрийг унших хүндрэлтэй зэргийг тогтоодог Флеш-Кинкейдийн дүнгийн түвшин тогтоох сорилыг ашиглажээ. Энэхүү сорилоор дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлан 0-18 оноо өгч АНУ-ын сургуулийн сурагчдын хэл яарианы чадамжийг тодорхойлдог байна.


Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп 8-9 нас буюу бага сургуулийн гуравдугаар ангийн хүүхдийн хэмжээнд ярьдаг. Тэрбээр, мэтгэлцээний үеэр 824 өгүүлбэр хэлсний дундаж урт нь 11.74 үгтэй. Нийт 9,675 үг хэлсний ердөө 6.2% буюу 601 цогц үг байжээ. Ингэснээр тэр Флеш-Кинкейдийн сорилын 18 онооноос ердөө 3.12-ыг авч гуравдугаар ангийн сурагчийн түвшинд байгааг харууллаа. Арай урт буюу арваас дээш үгтэй өгүүлбэрийг нь тоолвол түүний оноо өсөж 3.90 болсон ч гуравдугаар ангийн хүүхдийн унших чадамжийн түвшнээс дээш гарсангүй.


Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Камал Харрис мэтгэлцээний үеэр 6,673 үгтэй, 361 өгүүлбэр хэлжээ. Түүний өгүүлбэрүүдийг өрсөлдөгчтэй нь харьцуулахад хамаагүй урт, цогц хэлбэртэй байна. Ашигласан нийт үгнийх нь 762 буюу 11.4 %нь цогц бол дундаж урттай өгүүлбэр нь 18.48 үгнээс бүтэж байв. Ингэснээр К.Харрис Флеш-Кикейдийн сорилоор 6.60 оноо авсан нь АНУ-ын сургуулийн зургаадугаар ангийн хүүхдийн хэмжээнд гэсэн үг юм. Нэг өгүүлбэрт арваас олон үг ашигласнаас нь үзвэл түүний оноо 7.35 болж нэмэгдсэнээр 12-13 нас буюу долоодугаар ангийн сурагчийн хэмжээнд очиж байна.

Улстөрчид олны өмнө үг хэлэхдээ дурын хүн ойлгохуйц энгийн үгс ашиглаж, богино өгүүлбэрээр ярих нь түгээмэл байдаг. Гэхдээ дээрх судалгаанаас харахад Харрисын өгүүлбэрийн урт Трампынхаас 57% илүү, цогц үгийн эзлэх хувь 26%-иар олон байгаа нь түүнийг өрсөлдөгчөөсөө оюунлаг гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.  

Холбоотой мэдээ

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллажээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он