Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

​Айлчлал | Хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт

2024/11/06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байгаа энэ цаг үед олон жил шийдлээ хүлээсэн хэд, хэдэн төсөл гараанаас гарах нөхцөл бүрдлээ. Тухайлбал БНХАУ-ын ЭкСим банкны тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг санхүүжүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг турам ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрээр нийт 11 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газар хороондын хэлэлцээр ёсоор эхний ээлжид 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэж байгаа юм.

Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд БНХАУ-ын ЭксИм банктай 20.9 сая ам.долларын тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулжээ. Зээл нь жилийн тогтмол хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд эхний долоон жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр гэрээнд тусгажээ.  Энэ санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг хэрэгжүүлнэ. Төслийн гүйцэтгэгчээр “Мэдээлэл холбооны сүлжээ” компани ажиллахаар байна.
Хамгийн чухал хэлэлцээ байгаа нь “Гашуунсухайт-Ганцмод” боомтын асуудал байлаа. Айлчлалын хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болсон байна.

Энэхүү айлчлалыг Ройтерс агентлаг мэдээлэхдээ боомт холбох, ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг онцлон мэдээлсэн байна. Тус агентлаг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны хэлснийг эш татан “БНХАУ Монгол хөрөнгө оруулахад мэргэшсэн аж нэгжүүдийг дэмжин, Хятадын компаниуд тогтвортой хөрөнгө оруулах бикнесийн орчин бий болно гэж найдаж байна” гэж мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он