Сэтгэгдэл 0
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо

2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.
Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм. Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.