Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо

1 цаг 31 минут
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан өнөөдөр (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Хуралдааныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлан явуулав.
Хуралдаанаар үнэлгээний ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын санал, холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэж, төслийн эдийн засгийн үр өгөөж, технологийн шийдэл болон Монгол Улсад бий болгох бодит өгөөжийг олон талын шалгуур үзүүлэлтээр үнэлж байна.
Тодруулбал, экспортын орлого, Монгол Улсад орох валютын урсгал, дотоодын түүхий эдийн ашиглалт, монгол иргэдэд бий болгох шууд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн орлого, дотоодын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, үйлдвэрийн цаашдын хөгжлийн боломж, эдийн засгийн үр өгөөж, ашиглах технологи зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулагчдын саналыг үнэлж байгаа юм.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр олон улсын хөрөнгө оруулагчдад сонгон шалгаруулалтын урилга хүргүүлсэн бөгөөд эхний шатанд олон улсын таван компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлжээ. Үүнээс хоёр компанийг шаардлага хангасан гэж үзэн, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэх мэдэгдэл ирүүлсэн юм.
Төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулж, 2027 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бүхий, жилд хамгийн багадаа нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахаар зорьж байна. Төслийг сонгон шалгаруулалтад тэнцсэн стратегийн хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх юм.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоодын ган бүтээгдэхүүний хэрэглээний 70 орчим хувийг хангах боломжтой бөгөөд төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын хамаарлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргахад стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он