Сэтгэгдэл 0

Эрдэмтэд орчин үеийн технологийн хүчээр цус сорогч эмэгтэйг дахин амилуулж чаджээ. Орон нутгийнхны нэрлэдгээр Зосия гэх цус сорогч эмэгтэйн булшийг Польшийн Николай Коперникийн их сургуулийн археологийн баг 2022 онд олж байв. Эрдэмтэд булшийг нээж үзэхэд шарилын хоолой хэсгийг төмөр хадуураар бэхлээд хөлд нь дөнгө зүүсэн нь 400 жилийн тэртээх цус сорогчийг үхлээс дахин босож ирэхээс сэргийлсэн заншил юм.
Ингээд эрдэмтэд аймшигт цус сорогчийн ямархуу хүн байсныг харахаар ДНХ, гурван хэмжээст хэвлэгч, баримлын шавраар Зосиягийн төрхийг сэргээжээ. Гавлын ясны хэвэнд үндэслэн яс үндэс, хүйс, нас зэрэг мэдээллийг нэгтгээд биеийн жинг барагцаалж, нүүрний бүтцийг тодорхойлсноор 18-20 насандаа нас барсан залуу бүсгүйн царай төрхийг гаргаж авсан нь тун сонирхолтой. Археологич Оскар Нилссон “Тун хачирхалтай юм шүү. Оршуулсан хүмүүс нь түүнийг үхлээс босоод ирэх вий гэж мэдэх бүх аргаа хэрэглэсэн байтал бид дахин амилуулах гэж чадах бүхнээ хийлээ” гэж ярьжээ.
Харамсалтай нь, 17-р зууны үеийн Зосиягийн амьдралын талаар мэдээлэл бараг олдоогүй ч гэлээ унаж татдаг сэтгэцийн өвчтэй залуу бүсгүй чинээлэг, язгууртан гэр бүлээс гаралтай байж магадгүй гэж түүнийг амилуулсан эрдэмтэд дүгнээд байгаа юм байна. “Цус сорогч”-ийн үхлийн шалтгаан тодорхойгүй ч дайн дажин, мухар сүсэгт автсан европчууд сэтгэцийн өвчтэй эмэгтэйгээс айсандаа хороосон байх талтай гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.