Сэтгэгдэл 0

Турк улсын Цаг уурын байгууллагаас энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Самсун, Орду, Гиресун, Трабзон, Ризе зэрэг долоон хотод шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаж, Гүмүшхане, Артвин хотуудад аадар бороо орохыг анхааруулжээ.
Тухайлбал, Турк улсын өвлийн улирлын дундаж +2C-+6C хэмийн хооронд байдаг байна.
Гэтэл -8С хэмд хүрч цочир хүйтэрч, уулархаг нутгаар цасны хэмжээ 50-100 см хүрч орсон байна.
Байгалийн гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэг болон хот хоорондын замуудыг хаажээ.
Цасанд боогдсон оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхээр аврах багийнхан ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.