Сэтгэгдэл 0

“The Wire”, “Luther” зэрэг уран бүтээлээрээ дэлхий даяар алдаршсан Холливуудын алдарт жүжигчин Идрис Эльба Африкийг дэлхийн соёл урлагийн төв болгох томоохон зорилго тавьж, хэдийн ажилдаа оржээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар И.Эльба Танзанийн семи-автономит бүс, цагаан элсээрээ алдартай Занзибар арлаас эхлэн Африк тив даяар кино студи олон байгуулах гэж байна. Жүжигчин И.Эльба өнгөрсөн жил Танзанийн Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассантай Давосын Эдийн засгийн чуулган дээр уулзах үеэр гол санаагаа олжээ. Тэдний ярианаас Занзибарт эхний студиэ байгуулж, дэлхийн хэмжээний соёл урлагийн сүлжээний эхлэлийг тавих эрмэзлэл бий болж, улмаар өнгөрсөн наймдугаар сард орон нутгийн Засгийн газар эхний кино студи байгуулах 200 акр газар гаргаж өгчээ.
Занзибарын Хөрөнгө оруулалтын яамны сайд Шарифф Аль Шарифф “Идрис Эльба Холливууд, Нигерийн Нолливууд, Энэтхэгийн Болливуудын адил орчин цагийн студи байгуулж, түүнийг Залливүүд эсвэл Завүүд хэмээн нэрлэнэ” гэж зарлажээ.
Африкийн соёл урлагийг дэлхийд гаргах уг төсөл зөвхөн киногоор хязгаарлагдахгүй. И.Эльба тус тивийн соёл урлагийн салбар дэлхий дахинд дутуу үнэлэгддэгийн зэрэгцээ мөнгө олох шаардлага асар өндөр байна гэж үздэг аж. Хэдийгээр африкийн хүн ам дэлхийн хүн амын 18%-ийг эзэлдэг ч дэлхийн уран бүтээлийн зах зээлийн ердөө 1%-ийг эзэлдэг байна. Гэхдээ Голдман Саксын хийсэн шинжилгээгээр дээрх үзүүлэх ирэх таван жилд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж.
ЮНЕСКО-гоос саяхан гаргасан тайлангаас үзэхэд Африкийн кино, аудиовизуаль салбар 2030 оны байдлаар 20 сая ажлын байр бий болгож, тивийн ДНБ-д 20 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулах чадамжтай болно гэжээ. Нетфликс, Дисней зэрэг дэлхийн томоохон тоглогчид Кени, Өмнөд Африк, Нигери улсад ихээхэн хэмжээний хөрөнгө хаяад байгаа нь дээрх таамгийг гаргах нэг үндэслэл болох аж.
Идрис Эльба нь Африк тивийн соёл урлагийн салбарыг Өмнөд Солонгосынхтой ижил өсгөх боломжтой гэж CNN агентлагт ярьсан байна. Өмнөд Солонгосын поп соёлын салбар 2017-2021 онд жил бүр 13.7%-ийн өсөлттэй хөгжсөөр тус улсын эдийн засагт 27 тэрбум ам.долларын орлого оруулсан гэж БНСУ-ын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс тайлагнажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.