Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“One Direction”-ий Лиам Пейний үхэлд гаднын нөлөө байхгүй гэв

2024/10/18
Дэлхийд алдартай Их Британийн “One Direction” хамтлагийн гишүүн асан Лиам Пейн 31-хэн настайдаа амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Энэ сарын 16-нд гарсан дуучны үхлийн шалтгааныг зочид буудлын гуравдугаар давхрын тагтнаас унасан гэж анх мэдээлсэн. Харин өнөөдрийн байдлаар дуучны цогцост хийсэн задлангийн хариуг Аргентинийн Үндэсний прокурорын газраас танилцуулж, дуучин хэрхэн нас барсан болоод юуны учир олон тооны шарх олсон талаар тайлбарлалаа.

Тэгэхээр Лиам Пейн юуны учир нас барав? Хэрэг гарсан Аргентин улсын Эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс орон нутгийн Телемундо телевиз буюу NBCUniversal-ийн салбар сувагт Л.Пейнийн үхлийн талаар дараах байдлаар мэдэгджээ:
“Их Британийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, гитарчин, “One Direction” хамтлагийн дуучин асан Лиам Жеймс Пейн өнөөдөр Палермо дахь зочид буудлын гуравдугаар давхрын тагтнаас унаж амиа алдлаа. Энэ өдрийн үдээс хойшх цагаар 14Б хэсгийн цагдаагийн ажилтан мансууруулах бодис, согтууруулах ундааны нөлөөнд автсан байж болзошгүй, түрэмгий эрэгтэй хүн 911 шугамд дуудлага өгсний учир хэргийн газарт очиж шалгасан гэжээ. Прокурорын албанаас уг дуудлага нь Пейнийн үхлээс хэдхэн минутийн өмнө ирсэн гэсэн ч тэр хүн нь Лиам Пейн мөн байсан эсэхийг тодорхой мэдээлсэнгүй. Ассошейтед Пресс агентлагийн дамжуулсан Буэнос Айресын Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд “Л.Пейн нь байрлаж байсан зочид буудлын өрөөний тагтнаас үсэрсэн. Түргэн тусламжийнхан амь хохирогчийг олон тооны хүнд шархтай байсан бөгөөд газар дээрээ амьсгал хураасан” гэж байна.

Аргентинийн Үндэсний Прокурорын газраас Л.Пейнийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариуг TODAY.com дараах байдлаар нийтэлжээ. Лиам Пейн нь гадаад болон дотуур цус алдаж, “политраума”-гаар нас барсан гэв. Прокурорууд түүнийг эргэлзээтэй, тодорхойгүй байдлаар амиа алдсан гэсэн нь үхлийн шалтгааныг тодорхойлон хэлэх боломжгүй гэсэн үг аж. Гэхдээ Пейнийг нас барсны дараа хэргийн газар ажилласан шүүх шинжилгээний багийнхан зочид буудлын өрөөнөөс нь олон тооны сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундааны зүйлс хурааж авсан байна. Л.Пейн өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байсан түүхтэй.

Задлан шинжээчид талийгчийн цогцосноос өндрөөс унаснаас үүдэлтэй байж болох 25 гэмтэл илрүүлжээ. Үүнээс үхэлд хүргэсэн гол шалтгаан нь тархи болоод гавлын ясны хүнд зэргийн бэртэл гэж үзсэн байна. Гавал, цээж, хэвлий, үе мөчинд олсон шархнаас гадаад болон дотуур цус алдалт үүссэн нь ч үхэлд хүргэх гол хүчин зүйлд тооцогдоно гэжээ.

Дуучин тагтнаас унах үедээ ганцаараа байсан бөгөөд сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөнд автсаны улмаас сэтгэл санааны хямралд орсон нь түүнийг тагтнаас түлхсэн гэж задлан шинжээчид дүгнээд байгаа юм байна. Мөн тэд дуучны гарын хумсанд үзлэг хийхэд нас барахын өмнө бусадтай тэмцэлдэж, ноцолдсон ул мөр илрээгүй. Цогцост үүссэн бүхий л шарх нэгэн зэрэг бий болсон бөгөөд гурав дагч этгээдийн нөлөө орсон гэх шинж тэмдэггүй. Иймд дуучны үхэлд гаднын нөлөө ороогүй гэж албаныхан эхний байдлаар үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мөн шалгалтын хүрээнд дуучныг амиа алдахаасаа өмнө хэр хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоохоор цусны дээж аван холбогдох албаныханд нь өгч хариу хүлээж байгаа юм байна.

Цагдаагийнхан таван гэрчээс мэдүүлэг авчээ. Тэдний гурав нь зочид буудлын ажилчин бол үлдсэн хоёр нь Л.Пейнийг нас барахаас хэдэн цагийн өмнө зочид буудлын өрөөнд нь хамт байсан. Гэхдээ түүнийг тагтнаас үсрэх үед байгаагүй хоёр эмэгтэй аж. Эцэст нь, товчхон дүгнэхэд Лиам Пейнийг амиа алдах үед хөндлөнгийн этгээд байсан эсэхийг тодорхойлох нь шалгалтын гол зорилго боллоо гэж Аргентинийн Үндэсний прокурорын газраас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ

И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он