Сэтгэгдэл 0

Малайзын цагдаагийн газар өнгөрсөн есдүгээр сард өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, хүний наймаа, хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэж байсан шашны бүлгийг нухчин дарсан ч үлдэгдэл гэмт хэрэгтнүүд үргэлжүүлэн нийгэмд хог уршиг тарьсаар байна. “Лалын ертөнцийн ихван” нэртэй бүлэглэл хорь гаруй асрамжийн газар олон тооны хүүхэд хүчирхийлсэн хэрэг үйлдсэн бөгөөд цагдаагийнхан гэмт хэргийн хохирогч болж болзошгүй бага насны 402 хүүхдийг авран хамгаалсан юм. Өнөөгийн байдлаар асрамжийн газрын асрагч болон багш нийлсэн 171 хүнийг баривчилж, саатуулах арга хэмжээ аваад байгаа талаар Малайзын цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Уг шашны бүлэглэлийнхэн хүний наймаа, бэлгийн хүчирхийллээс гадна хөдөлмөрийн мөлжлөг зохион байгуулдаг байсныг шалгалтын явцад тогтоосон байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.