Сэтгэгдэл 0

Алдартай хамтлаг, дуучдыг төрүүлсэн Икс Фактор дуулаачийн шоунаас гаралтай “One Direction” хамтлагийг мэдэхгүй хүн энэ дэлхий дээр байхгүй гэхэд хилстэхгүй. Гэтэл харамсалтай явдал тохиолдож, тус хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пейн золгүй байдлаар амиа алджээ. Аргентинийн Буэнос Айрес хотын цагдаагийн газрын мэдээлснээр Л.Пейн зочид буудлын гуравдугаар давхарын тагтнаас унаж нас барсан байна. Тэрээр One Direction хамтлагаас гарсан ч Буэнос Айрест болох тоглолтонд нь оролцохоор очоод байсан аж. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нарын мэдээлснээр Лиам Пейн нь сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Орон нутгийн цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Их Британийн Гадаад хэргийн яамнаас Аргентинийн талтай холбогдож, иргэн нь нас барсан тухай мэдээлсэн ч нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.