Сэтгэгдэл 0

Испанийн эрдэмтэд ДНХ шинжилгээний ачаар XV зууны хамгийн аугаа далай, тэнгисийн аялагч, Америк тивд анх хүрсэн их нээлтийн эзэн Христофер Колумбын гарал үүслийг олж тогтоожээ. Түүний чухам хаанаас гаралтай нь хэдэн зууны турш нууц байсаар ирсэн юм. Ихэнх түүх түүнийг Италийн Генуя хотоос гаралтай итали хүн гэж үзэж ирсэн бол зарим нь грек, баск, португал, британи гаралтай гэж таамаглаж байжээ. Задлан шинжилгээний мэргэжилтэн Мигель Лорентегийн удирдсан багийнхан 22 жилийн турш тасралтгүй судалгаа явуулсны үр дүнд Христофер Колумбыг баруун Европоос гаралтай сефардын еврэй хүн байсныг дээрх шинжилгээгээр баттай нотолсон байна. Ингэхдээ тэд Колумбыг нутаглуулсан Севиллийн сүм дахь булшнаас авсан ДНХ-ийн дээжийг түүний хамаатнууд болон үр удмынхных нь ДНХ-тэй харьцуулж үзээд дээрх дүгнэлтэд хүрснээ өнгөрсөн бямба гарагт Испанийн үндэсний телевизээр гарсан “Колумбын гарал үүслийн үнэн түүх” баримтат киногоор үзүүлсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.