Сэтгэгдэл 0

Энэ аравдугаар сар гарснаас хойш Газийн зурвасын умард этгээдэд хүнсний хангамж оруулаагүйн улмаас нэг сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл бий болох эрсдэл үүсээд байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснийг CNN агентлаг уламжиллаа. Баруун сав болон Йорданы хил дээр орших Алленбигийн гарцыг өнгөрсөн долоодгуаар сард хааснаас хойш наймдугаар сард 700 гаруй тусламжийн бараа ачсан тээврийн хэрэгсэл Газийн зурваст нэвтэрсэн бол энэ тоо есдүгээр сард 400 болон буурчээ. Гэтэл энэ сард нэг ч тусламжийн цуваа тус зурваст нэвтрээгүй байна. Үүний нөлөөгөөр Газийн зурвасын умард нутагт байрлалтай, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг хоёр ч нарийн боовны мухлаг гурил, түлшний нөөц шавхагдсаны улмаас үүдээ бариад байгаа аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.