Сэтгэгдэл 0

Америк, Азийг холбосон Берингийн хоолой хуурай газар байхад хүн төрөлхтөн Америк тив рүү нүүсэн гэж эрдэмтэд үздэг. Үүнийг батлах олон баримт, нотолгоо байх бөгөөд ойролцоогоор 20-23 мянган жилийн өмнө гэж судлаачид баримжаалдаг. Үүний нэг нотолгоо нь саяхан АНУ-ын Шинэ Мексик мужийн Цагаан элсний үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олджээ. Бүлэг хүний хөлийн мөр олдсон нь 21,500 жилийн өмнө буюу Сүүлчийн их мөстлөгийн эринд Хойд Америкт хүн амьдарч байсныг нотолж байгаа юм байна. Радиокарбон шинжилээ хийж үзэхэд хүн төрөлхтний Америк тив рүү нүүсэн он цагийг улам урагшлуулснаас гадна хөлийн мөр үлдээсэн эздийнх нь насыг ч бас тогтоосон байна. Тухайн үеийн шаварлаг гадаргуу дээр тогтож, хатууран өнөөг хүртэл хадгалагдсан олон тооны хүний мөрийн ихэнхийг бага насы болон өсвөр насны хүүхдүүд үлдээжээ. Мөн арслан зааны мөр олдсон нь тухайн цаг үед хүнээс гадна аварга биетэй араатан амьтад ч элбэг холхиж байсны шинж юм гэжээ. Энэхүү түүхэн олдвороор дамжуулан хүн төрөлхтөн 20 гаруй мянган жилийн өмнө хатуу ширүүн, мөсөөр хучигдсан орчинд хэрхэн амьдарч байсныг ойлгоход дөхөм болно гэж эрдэмтэн судлаачид олзуурхаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.