Сэтгэгдэл 0

Өнгөрсөн оны аравдугаар сарын 07-ны өдөр Хамас хөрш зэргэлдээ Израилийн нутагт халдаж, хөгжмийн наадамд оролцож байсан залуусыг хядаж, 1200 хүн алагдаж, 250 хүн барьцаалагдсанаас хойш хоёр талын мөргөлдөөн үргэлжилсээр өнөөдөр бүтэн нэг жил болж байна. Энэ өдрийг тохиолдуулан Газын зурваст барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхэн Йерусалем хот дахь Ерөнхий сайд Беньяамин Нетаньяахугийн гэрийн гадаа цугларч, хоёр минутийн турш дуут дохио хангинуулан хайртай хүмүүсийг нь нэн яаралтай эргүүлж авч ирэхийг шаарджээ. Мөн сураггүй болсон иргэдийн ар гэрийнхний форумаар дамжуулан ямар хүнд сэтгэлийн зовлон туулж буйгаа илэрхийлсэн байна. Хар өдрийг эргэн дурсах өдөр тус улсын Ерөнхийлөгч Исаак Херцог ард түмэндээ хандан үг хэлж, аравдугаар сарын 07-ны халдлага бол хүн төрөлхтний түүхэнд тогтсон хар толбо юм гэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.