Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хятадууд Хойд мөсөн далайд хүрч америкчуудыг түгшээв

2024/10/04
БНХАУ-ын Эргийн хамгаалалтынхан ОХУ-ын талтай хамтарсан эргүүл хийж, түүхэндээ анх удаа Хойд мөсөн далайн бүсэд хүрсэн гэж мэдээлснээр Бээжингийн хөл хөрсөн газраа тэлэх бодлого хэрэгжиж, хойд болон өмнөд туйлд хүрэх зорилго нэг алхмаар урагшилсан ахиц гарлаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Эргийн хамгаалалтын удирдлагуудын хийсэ мэдэгдлээс үзэхэд Хятад, Оросын дөрвөн усан онгоц Берингийн тэнгист үзэгдсэн нь Хятадын тал өөрсдийн хэмжээнд дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд хэсэгт хүрсэн явдал боллоо хэмээн дээрх мэдээллийг баталгаажуулав. Хятадын Эргийн хамгаалалтынхан өнгөрсөн лхагва гарагт албан ёсны сошиал хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ “Хоёр орны эргийн хамгаалалтын хамтарсан эргүүлийн далайц хүрээгээ тэлж, шинэ тутам нутагт даалгавар гүйцэтгэх чадамжийн туршилт амжилттай боллоо” хэмээн онцолсон байна. Хэдийгээр БНХАУ-ын талаас яг хаа хүрсэн байрлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацаагүй ч хэвлэлүүдээр тархсан Хятадын Эргийн хамгаалалтын онгоцон дээр “Намынхаа төлөө Хойд мөсөн далайд ч үнэнчээр зүтгэхийн төлөө бүх сэтгэл зүрхээ дайчилна” гэх зэрэг уриа үгс харагджээ. ОХУ-ын Засгийн газар эргүүлийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тус улсын ТАСС агентлаг Хятадын талаас гаргасан мэдээлэлд үндэслэн уг үйл явдал хэд хоногийн өмнө болсон гэж мэдээллээ. Хэдийгээр энэ нь БНХАУ-ын хувьд шинэ ололт мэт боловч АНУ-ын талаас тун түгшингүй буйгаа илэрхийлэв. Тус улсын Эргийн хамгаалалтын Адмирал Меган Дийн “Энэ үйл явдал нь манай стратегийн өрсөлдөгчдийн Хойд мөсөн далай дахь сонирхол огцом нэмэгдсэнийг тод харууллаа. Ингэснээр БНХАУ ОХУ-тай хамтран эмзэг хүрээлэн буй орчинтой Хойд мөсөн далайн бүсэд стратегийн үйл ажиллагаа явуулж, талууд аюулгүй байдал, эдийн засгийн харилцаагаа улам зузаатгаж байгаа нь манай улсын хувьд анхаарууштай явдал юм” гэжээ. Учир нь, АНУ-ын зүгээс Хойд туйл орчмын байгалийн баялагийг дангаар эзэмших сонирхол асар өндөр тул өөрсдийн ашиг сонирхол зөрчигдөхөөс эмээж байдаг юм.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он