Сэтгэгдэл 0

Мексикийн хамгийн зартай хар тамхины мафийн нэг Синалоа Картелийн толгойлогч Эл Чапо хочит Хаокин Архивальдо Гузманы өмгөөлөгч урлагийн салбарт хөл тавьжээ. Флоридагийн шоронд бүх насаараа хоригдож буй Эл Чапо Хаокин Гузманы өмгөөлөгчөөр ажиллаж байсан Мариэль Колонь “Ла Сеньора” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгосноос хойш хоёр сар өнгөрчээ. Хамгийн сонирхолтой нь Мариэль Колонь уг дуугаа Эл Чапогийн эхнэр Эмма Коронельтэй хамтран дуулж, тансаг клип хийж, ютүбээр цацсан байна. Өнөөдрийн байдлаар уг клипийг 750,000 хүн үзжээ. Мафийн толгойлогчтой ажил хэргийн ойрын түнш байснаа ашиглан Мексикийн урлагийн салбарт цахиур хагалахаар гарч ирсэн 31 настай Мариэл Колонийн тайзны нэр Мариэл Ла Абогада буюу Өмгөөлөгч Мариэл гэсэн утгатай аж.
Түүний дууг "La Señora | Mariel la abogada ft Emma Coronel" нэрээр Ютүбээс хайж, үзэж болно.
Түүний дууг "La Señora | Mariel la abogada ft Emma Coronel" нэрээр Ютүбээс хайж, үзэж болно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.