Сэтгэгдэл 0

Удтал яригдсан Тайландын ижил хүстнүүд хоорондоо гэрлэх тухай хуулийн төсөлд тус улсын эзэн хаан Маха Важиралонгкорн өчигдөр/2024.09.23/ гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Ингэснээр 120 хоногийн дараа буюу ирэх оны нэгдүгээр сараас Тайландын ижил хүйстэн иргэд хоорондоо гэрлэх эрхтэй болох юм. Ингээд Тайланд нь Тайвань, Непалын дараа ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрсөн Азийн гурав дахь орон болж байна. Дурын хүйсийн хосууд хоорондоо гэрлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг өнгөрсөн дөрөв болон зургаадугаар сард Тайландын Сенат, Төлөөлөгчдийн ордонд хэлэлцэж, дэмжсэн юм. Эзэн хааныг гарын үсгээ зурсны дараа тус улсын Ерөнхий сайд Петонгтарн Шинаватра Х дахь хуудастаа “Бүгдийн хайрын төлөө баяр хүргэе” гээд #LoveWins хаштагтай жиргэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.