Сэтгэгдэл 0

АНУ-ын Худалдааны яамнаас өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д үйлдвэрлэсэн интернет сүлжээнд холбогддог програм хангамж, тоног төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд ашиглахыг хориглох санал дэвшүүлсэн байна. Энэ алхам нь Хятадад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг АНУ-ын зах зээлээс шахан гаргахад хүргэж магадгүй гэж хэвлэлүүдэд бичжээ. Уг шийдвэрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденийн засаг захиргаа Хятадын компаниуд америк жолооч нар болон дэд бүтцийн мэдээллийг цуглуулж, сүлжээнд холбогдсон машинуудыг алсын зайнаас удирдах боломжтой болох нөхцөл бүрдэнэ гэж түгшин мэдэгдэж байсан билээ. Энэ жилийн эхээр АНУ-ын талаас Хятадаас импортлох тариффийг огцом нэмж, цахилгаан машинд 100 хувийн татвар ногдуулж эхэлсэн. Харин Худалдааны яамнаас дэвшүүлсэн дээрх хориг тавих санал нь Вашингтоноос Хятад машин, програм хангамж, тоног төхөөрөмжийн эсрэг хэрэгжүүлж буй ээлжит арга хэмжээ юм.
Хориг тавих энэ шийдвэрт Хятадаас гадна ОХУ хамрагдана. Учир нь, Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн хоёрдугаар сард Хятад, ОХУ-тай холбоотой тээврийн хэрэгсэл америкчуудын аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгож байлаа. Хориг тавих саналыг гуч хоногийн хугацаанд иргэдийн хэлэлцүүлгээр оруулсны дараа Ж.Байдены Засаг захиргаа шийдвэрийг батлах үгүйгээ мэдэгдэнэ. Хэрэв дэмжигдвэл програм хангамжийн хориг 2027 оноос, тоног төхөөрөмжийн хориг 209-2030 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.