Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Бразил улс Азийн цагаачдыг хязгаарлаж эхэллээ

2024/09/23
Азийн орны иргэд АНУ, Канадад цагаачлахын тулд Өмнөд Америкийн орнуудыг ашигладаг болоод удаж байгаа. Онолын хувьд Латин Америкийн орнуудад дүрвэснээр дээрх хоёр улсад цагаачлах боломжтой болдог бөгөөд Бразилд дүрвэгчдийн тоо бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр. Ийм учраас тус улсын Засгийн газраас Азийн дүрвэгчдэд чиглэсэн шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдээлсэн. Уг бодлого энэ даваа гараг буюу 2024 оны есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ нь гол  төлөв Бразил улсад орогнох визний хугацаа сунгахаар мэдүүлсэн гадаадын иргэдэд хамааралтай гэж ойлгож болох юм байна. Бразилийн Холбооны цагдаагийн газрын явуулсан шалгалтаар цагаачид Сан Пауло хотоор дамжин өнгөрөх тийз худалдан аваад газардсан хойноо тус онгоцны буудалд удаан хугацаагаар байрлах хүсэлт гаргаж, улмаар умардыг чиглэх аялалдаа бэлддэг нь тогтоогдсон гэж Хууль зүйн яамнаас нь мэдээлжээ. Ийм хүсэлт гаргадаг гадаадынхны 70%-ийг Энэтхэг, Непал, Вьетнамын иргэд эзэлдэг байна. Харин өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй бодлогын дагуу дамжин өнгөрөхөөр ирсэн буюу удаан хугацааны визгүй Азийн орнуудын иргэд нэн даруй өөр чиглэлд нисэх эсвэл эх орон руугаа яаралтай буцах шаардлагатай болно. Бразилийн хууль хяналтынхан ийм шийдвэр гаргаснаа дүрвэгчдийн улмаас тус улсын томоохон хотуудын онгоцны буудлуудын ачаалал хэтэрч үймээн самуун дэгдэх нь тогтмол үзэгдэл болсонтой холбон тайлбарлажээ. Мөн Сан Пауло хотын онгоцны буудлаас шууд Амазон мөрний ширэнгээр дамжин АНУ, Канадыг чиглэн дүрвэх тохиолдол олон, энэ хэрээрээ ширэнгэн ойн хүнд хэцүү нөхцөлд амь насаа алдах явдал нэлээд гардаг учир сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ юм.

Холбоотой мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он