Сэтгэгдэл 0

Олон улсад нэр хүндтэй Оксфордын их сургуулийн эрдэмтэд томоохон судалгаа явуулж, үр дүнг нь танилцуулж байна. Тэдний судалгааны зорилго бол томчуудын дунд түгээмэл тохиолддог толгой өвдөх хурц шинж тэмдэгийг намдаахад хамгийн тустай аргыг олж тогтооход чиглэжээ. Уг судалгаанд нийт 89,000 гаруй хүн хамрагдаж, триптамин суурьтай эмнүүд толгойн өвчин намдаахад хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон байна. Британийн анагаахын сэтгүүлд гарсан судалгааны тайланд дурдсанаар ууж хэрэглэдэг толгойн өвчин намдаах 18 эмийг харьцуулсан аж. Эдгээрээс елетриптан, ризатриптан, суматриптан, золмитриптан гэсэн триптамин суурьтай дөрвөн эм бусдаас хамгийн сайн үр дүнтэй үйлчилжээ. Триптан нь тархины серитонин ялгаруулдаг химийн урвалыг дуураймлаар үүсгэж, мэдрэлийн судасны хэт ачааллыг бууруулдаг үйлчилгээтэй бөгөөд энэ төрлийн эмийг өвчин намдаах зориулалтаар ашигладаг юм байна. Мөн монголчуудын хамгийн сайн мэдэх ибупрофен өвчин намдаах эмийн үйлчилгээ тун сайн байгааг Окфсордын судлаач эрдэмтэд онцолжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.