Сэтгэгдэл 0

Попын хамгийн алдартай оддын нэг дуучин Кайли Миног арав гаруй жилийн дараа дэлхий даяар аялан тоглолт хийж, “Tension II” цомгоор урлагийн тайзнаа эргэн ирж буйгаа зарлалаа. Нийт 13 дуутай “Tension II” цомог ирэх сарын 18-нд худалдаанд гарна. Харин ирэх оны хоёрдугаар сард төрөлх Австрали улсаас эхлэн Их Британи болон Азийн орнуудад аялан тоглолт хийх юм байна. Поп шүтээн маань үүнтэй холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ хуучны сайхан цагаа дурсах гэж буйдаа туйлаас их баярлан догдолж байна гэжээ. Эхний ээлжинд аялан тоглолтын хүрээнд хийх хорь гаруй тоглолтын хуваарь тодорхой болсон бөгөөд цаашид хийх тоглолтын төлөвлөгөөг боловсруулж байгаа юм байна. Өдгөө 56 настай дуучин аялал тоглолтынхоо үеэр “Tension, Padam Padam” зэрэг хит дуунуудаа дуулна гэдгээ баяртайгаар мэдэгджээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.