Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хятад залуус ганцаар аз жаргалтай амьдрахыг илүүд үздэг болжээ

2024/09/20
Албан ёсны тоон баримтаас харахад БНХАУ-ын хэмжээнд шинээр гэрлэгсдийн тоо жилээс жилд буурсаар оргилдоо хүрээд байна. Тухайлбал, 2013 онд 13 сая хос шинээр гэрлэсэн бол 2022 оны байдлаар долоон сая болж, огцом буурчээ. Энэ нь 1985 оноос хойшх хамгийн доод үзүүлэлт юм гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлжээ. Хэдийгээр өнгөрсөн жил бага зэрэг өсөж шинээр гэрлэсэн хосын тоо найман саяд хүрсэн ч эрх баригчдын сэтгэлийг зовоосон хэвээр байгаа юм. Үүний сацуу гэрлэлтээ цуцлуулж, гэр бүл салах явдал огцом өссөн байна. Албан ёсны мэдээллээс харахад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд гэрлэлтээ цуцлуулагсдын тоо дөрөв дахин өсөж, 2019 онд 4.7 саяд хүрсэн нь дээд амжилт тогтоож байв. Хятадын Засгийн газраас энэ үзүүлэлтийг бууруулах үүднээс 2021 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй хосуудад эвлэрэх 30 хоногийн хугацаа олгох хууль баталж, гэр бүл салах явдал түр хугацаагаар буурсан ч дахин нэмэгдэж, 2023 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлттэй байв. Дээрх хоёр үзүүлэлт ийн огцом өссөн нь эдийн засгаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг тус улсын хувьд хүн амын хямрал үүсгэж, эдийн засаг удаашрахаас гадна настай иргэдийн тоо хурдацтай өсөж, залуу бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх нь цөөрчээ. Социологчдын тэмдэглэснээр Хятадын залуу үеийнхэн эрх чөлөө, ажил мэргэжлийн замнал хөөхийг илүүд үзэх болсон нь шинээр гэрлэгсдийн тоо цөөрөхөд хүргэсэн бололтой. Хэрүүл уруултай гэр бүлд амьдрахын оронд ганцаар аз жаргалтай амьдрах нь хамаагүй дээр гэж хятад залуус үзэх болсныг ч эрдэмтэд онцолж байна. Ажлын байрны хэт ачаалал, өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээл, амьжиргааны өндөр өртөг зэрэг эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятадын залуусын амьдрал өнөөгийн байдалд хүрсэн гэж дүгнэж болох аж. Гэр бүл салах явдал өссөнтэй холбоотойгоор хуримын дурсамж ёслол төгөлдөр устгах үйлчилгээ БНХАУ-ын томоохон хот суурин газруудад бий болжээ. Жишээлбэл, Хенань мужийн нэгэн үйлдвэрт уг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үнэ ханш нь 8-28 долларын хооронд хэлбэлзэж байна. Тус үйлдвэр 2021 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 2500 гаруй хосын хуримын дурсамжийг мөнхөлсөн гэрэл зураг гэх зэрэг зүйлсийг устгажээ.

Холбоотой мэдээ

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
ЗГ: "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана
ЗГ: Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
ЗГ: Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он