Сэтгэгдэл 0

Эхнэрээ мансууруулж, үл таних олон тооны этгээдэд худалдаж, хүчирхийлсэн хэргийн эзэн Доминик Пеликотын дуулиант хэргийн шүүх хурал Францын Авиньон хотын шүүхэд үргэлжилж байна. Олны анхаарлыг татаад буй энэ хэргийг дэлхийн хэвлэлүүд “Масс хүчин” гэж тодорхойлоод байгаа юм. Хэрэгтэн Доминик Пеликот масс хүчингийн хэрэг зохион байгуулдаг байснаа хүлээгээд өөрийгөө энэ шүүх танхимд цугларсан бүх хүний адил хүчирхийлэгч хэмээжээ.
Д.Пеликот нь ийм хэрэг үйлдэх болсноо тайлбарлахдаа санхүүгийн хүндрэлд орсонтой холбожээ. Мөн тэрбээр өөрийгөө хүчирхийллийн золиос учраас сэтгэл зүйн гэмтэлтэй болсон гэсэн байна.
Албаныхны өгсөн мэдээллээр Доминик Пеликотын эхнэр Жизель Пеликотыг арав гаруй жилийн турш хүчирхийлсэн хэрэгт 25-73 насны 72 хүн холбогдоод байна. Тэдгээр сэжигтний зарим нь хийсэн хэргээ шударгаар хүлээсэн бол үлдсэн хэсэг нь Жизель бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн гэж мэдүүлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.