Сэтгэгдэл 0
Олон улсын хэмжээнд явуулсан шинэ судалгааны дүн гарч эрдэмтэд тун базаахгүй мэдээ дуулгалаа. Учир нь антибиотикт хэт тэсвэртэй бактери буюу супербактерийн халдвараас улбаатай үхлийн тоо энэ зууны дунд үе гэхэд огцом өсөх эрсдэлтэй байна. Эрдэмтдийн гаргасан тооцооллоор 2050 он гэхэд дэлхий даяар 39 сая хүн амиа алдсан байх магадлалтай гэнэ. Хэдийгээр вакцинжуулах арга хэмжээг тогтмол авч эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасны хүчинд хүүхдийн дундах энэ төрлийн эндэгдэл буурсан ч гэлээ супербактерийн халдвар настай хүмүүст илүү халтай болж хувьсана. Ингэснээр 2050 он гэхэд жил бүр амиа алдах хүний тоо жилд 1.91 саяд хүрэх аюулын харанга дэлдэж байна. Лансетад нийтлэгдсэн судалгааг Микробын эсрэг тэсвэртэй биетийн дэлхийн судалгааны төслийнхөн явуулсан бөгөөд нийт 204 улс уг судалгаанд хамрагдсан аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.